ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ХӨГЖЛИЙН ТӨВ БАРИГДАЖ БАЙНА

2021-06-22

Азийн Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсын Засгийн газар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл” -ийг хэрэгжүүлж байна.
Тус төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, тэдний бие даан амьдрах чадварыг дээшлүүлэх мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь төслийг хэрэгжүүлэгч гол яам бөгөөд тус яамны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар нь төслийг хариуцан хэрэгжүүлэгч газар ажээ.
Төслийн хоёр дугаар бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Дорнод, Ховд, Дархан-Уул, Архангай, Хөвсгөл болон Дундговь гэсэн зургаан аймагт түгээмэл хөгжлийн загварыг баримталсан, орон нутгийн барилгын дүрэм, журам, стандартыг тусгасан, байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, зоорины давхартай, нэгээс хоёр давхар бүхий 1950 м2 талбайн хэмжээтэй Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан Хөгжлийн төв баригдахаар төлөвлөгджээ.
Манай аймагт энэхүү барилга Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт энэ сарын 05-наас эхлэн баригдаж эхэлсэн бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 15-нд бүрэн ашиглалтад орох ажээ.
Гүйцэтгэгчээр Улаанбаатар хотын “Боршоон ундраа” ХХК ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар барилгын ажил 10 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%