Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгч Г.Сүлд-Эрдэнэ санаачлан “Найрамдлын залуус 80” грүүпийн залуусын дэмжлэгтэйгээр 7 дугаар багийн иргэн Б-д иж бүрэн гэр, 2 сарын хүнсний хэрэгцээний хамт бэлэглэлээ.
Айлын гэр түрээслэн амьдардаг 4 бага насны хүүхэдтэй айлыг гэр оронтой болгон дэмжиж тусалсан сайхан сэтгэлт залуустаа баяр хүргэж эрүүл энх, аз жаргал, ажлын амжилт хүсэн ерөөе.
#САЙН_ҮЙЛС_БҮХЭН_ДЭЛГЭРЭХ_БОЛТУГАЙ