ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДАРХАН СУМАНД ӨРХИЙН ХЭМЖЭЭНД ХҮЛЭМЖИНД ЖИМС, НАРИЙН НОГОО ТАРИАЛДАГ ИРГЭД НЭЛЭЭДГҮЙ БАЙНА

2021-08-03

Дархан сумын 1 дүгээр багийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Ганбаяр:

Дархан сумын 1 дүгээр багийн иргэн, өрхийн тариаланч Оюунцэцэг эгчийн хашаанд зочлон энэ жилийн тариалалт, ургацтай нь танилцлаа. Энэ жилийн хувьд 20 гаруй нэр төрлийн нарийн ногоог задгай талбай болон хүлэмжид тариалаад ургацаа аваад борлуулаад эхэлсэн хэмээн ярьж байлаа.

Борлуулалтаа ихэвчлэн Улаанбаатар руу хийдэг, орон нутагтаа борлуулах гэхээр борлуулж чаддаггүй, лангуу байдаггүй, ногоогоо өөрсдөө арчилдаг учраас өрхийн хэмжээнд ногоо тариалдаг ногоочдын хувьд өдөржин зогсоод ногоогоо зарах боломж байдаггүй онцлогтой байдаг юм байна. Ийм асуудалтай иргэд олон байна.

Энэ тал дээр ялангуяа жимс, нарийн ногоо, хүлэмжний аж ахуй эрхлэгчдийн борлуулалтыг орон нутаг, Дархан хотдоо дэмжих ямар боломж байгаа талаар холбогдох албаны хүмүүстэй уулзаад явж байна.

Ингэж борлуулалтыг нь дэмжиж өгөхгүй бол ургуулаад гараад ирсэн эко бүтээгдэхүүнийг Дархан хотын иргэд хэрэглэж чадахгүй, мөн борлуулах боломж байхгүй учраас хүлэмжинд тариалдаг нарийн ногооны нэр төрөл цөөрч байгаа нь харамсалтай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%