ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО

2021-09-09

Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан /2021.09.08/ боллоо. Хуралд НААҮГ-ын ерөнхий инженер Д.Ханджаргал, сумын ЗДТГ-ын даргын түр орлон гүйцэтгэгч Б.Батзул,  ИТХ-н дарга Я.Бат-Очир, Хурлын нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон Тэргүүлэгчид оролцлоо.

Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

  1. Дархан сумын нутаг дэвсгэрт золбин нохой нэмэгдэж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулах, хүн, амьтны эрүүл мэндэд халдварт өвчин тараах, байгаль орчныг бохирдуулах зэрэг эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нохой устгалын нэг бүрийн үнэлгээг 16000 төгрөг болгохоор тогтлоо.
  2. Монгол Улсын төр нийгмийн зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал, Дархан хотын хүндэт иргэн Ю.Цэдэнбалын хөшөөг “Дархан 50” цогцолборт байгуулахаар болов.
  3. Дархан сумын ИТХ-ын 8 дахь удаагийн ээлжит 6 дугаар хуралдааныг 2021 оны 09 дүгээр сарын 23-ний өдрийн Пүрэв гарагийн 10 цагт хуралдуулахаар боллоо.
  4. Монгол Улсын төрийн дээд шагналд тодорхойлж ирүүлсэн 27 иргэний материалтай танилцав. Үүнд “Монгол Улсын гавъяат багш”1, “Монгол Улсын гавъяат хуульч” 1, “Монгол Улсын гавьяат холбоочин” цол тэмдгээр 1, “Алтангадас одон”-гоор 12, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнуулахаар ирүүлсэн 12 иргэний материалыг дэмжин уламжиллаа.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%