"Нутаг дэвсгэр хариуцсан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий Иргэний зөвлөлийн үйл ажиллагааг дүгнэх, урамшуулал олгох журам"-ыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Журамд тус зөвлөлийн үйл ажиллагааг "Иргэний зөвлөлийн дүрэм"-д заасан чиг үүргүүдийн хэрэгжилт, зөвлөлийн ээлжит хуралдааныг зохион байгуулсан байдал, цахим хуудасны хөтлөлт, тайлангаа олон нийтэд мэдээлсэн байдал, гишүүдийн үйл ажиллагаанд оролцож буй оролцооны байдал гэсэн үндсэн 5 ажлын үзүүлэлтээр дүгнэн, зөвлөлийн үйл ажиллагаа “Бүрэн хангалттай”, “Хангалттай” гэж дүгнэгдсэн бол урамшууллыг 100%, “Эрчимжүүлэх шаардлагатай” гэж дүгнэгдсэн бол урамшууллыг 50%, “Хангалтгүй” гэж дүгнэгдсэн бол урамшууллыг олгохгүй байхаар заасан байна.
Иргэний зөвлөлийн бүрэлдэхүүнийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 43 дугаар тогтоолоор баталсан юм.