ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН 8 ДАХЬ УДААГИЙН ЭЭЛЖИТ 6 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2021-09-24

Дархан Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 6 дугаар хуралдаан өнөөдөр /2021.09.23/   ЗДТГ-ын хурлын их танхимд  боллоо.

Дэгийн дагуу Хуралдааны нарийн бичгийн даргаар  Б.Цэцэгсүрэн, Бичиг баримт боловсруулах ажлын хэсгийн даргаар  төлөөлөгч Б.Ганбаяр нар 100 хувийн саналаар сонгогдон ажиллав.

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 6 дугаар хуралдаанаар 2021 оны Дархан сумын батлагдсан  төсөвт тодотгол хийх, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах, өмчлүүлэх газрын хэмжээ байршлыг батлах, ИТХ-ын хороодын ажиллах журам, бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, малын бэлчээрийн бүс тогтоох журмыг бүхэлд нь хүчингүйд тооцох  тухай таван асуудлыг  хэлэлцэн шийдвэрлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%