ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

МОНГОЛД АНХ УДАА ХҮҮХДИЙН ТӨМӨР ЗАМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2021-10-17

Дархан Сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Миний Монгол" цэцэрлэгт хүрээлэнд баригдаж буй "Хүүхдийн төмөр зам" нээлтээ хийлээ. Уг хүүхдийн төмөр зам ньМиний монгол цэцэрлэгт хүрээлэнгээр нийт 2,3 км урттай ба ОХУ-ын Камбарскийн заводод бүтээгдсэн галт тэрэг 34 хүний суудалтай байна.
“Хүүхдийн төмөр зам” сургалтын төвийг Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 52 дугаар тогтоолоор "Монгол Улсын гавьяат тээвэрчин Д.Жигжиднямаагийн нэрэмжит" болгосон юм.
Хүүхдийн төмөр замыг Монгол-Оросын найрамдалт 100 жил, Дархан хотын 60 жилийн ойг тохиолдуулан Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, УБТЗ-ын буцалтгүй тусламж болон орон нутгийн төсвийн 4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%