ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“УВС ТҮНШЛЭЛ – 2021” үзэсгэлэн худалдаа, “ЧАЦАРГАНЫ БАЯР” зохион байгуулагдаж байна

2021-10-21

Увс аймагт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах, худалдан борлуулах, тэдний орлогыг нэмэгдүүлэх, түншлэл тогтоох, урамшуулах зорилго бүхий “УВС ТҮНШЛЭЛ – 2021” үзэсгэлэн худалдаа, “ЧАЦАРГАНЫ БАЯР”-ын арга хэмжээ 5 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна.

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2005 оны 12-р сарын 23-ны өдрийн 3/05 тоот тогтоолоор баталсан “Чацаргана” хөтөлбөр, 2010 онд уг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шийдвэрүүдийн дагуу Увс аймагт чацаргана хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн 2021 оны эхний 09 сарын байдлаар 669,8 га талбайд чацарганы тариалалт хийн урьдчилсан байдлаар 750.0 тн жимс хураан аваад байна. Энэхүү чацаргана хөтөлбөр нь үргэлжилсээр МУ-ын Засгийн газрын хөтөлбөр болж өргөжин Улсын хэмжээнд хэрэгжиж байна.

Увс аймгийн ЗДТГ, МХАҮТ, Германы ХАҮТ-ын хамтарсан баг 2015 оноос “Увс чацаргана” төслийг хэрэгжүүлсэн нь Чацарганыг шинжлэх ухааны үндэслэлтэй тарьж ургуулах, олон сортын арвин ургац хураан авах нөхцөлийг бүрдүүлэх, нэмүү өртгийг бий болгох замаар аж ахуй эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан.

“УВС ТҮНШЛЭЛ – 2021” үзэсгэлэн худалдаа, “ЧАЦАРГАНЫ БАЯР” нь зөвхөн чацарганы төрлийн бүтээгдэхүүн төдийгүй бусад төрлийн жимс жимсгэнэ, үр тариа, хүнсний ногоо, уламжлалт малын гаралтай түүхий эд болон хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн, модон эдлэл, хувцас зөөлөн эдлэл, оёдол гээд иргэдийн ахуйн хэрэглээнд хэрэглэгддэг дотоодын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болж байгаагаараа онцлог юм.

Тус арга хэмжээний үеэр “Увс чацаргана” төслийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан МҮХАҮТ-ийн Чацаргана төслийн зохицуулагч Л.Уянга, мэргэжилтэн Э.Тамир, нарт аймгийн ИТХ-ын Ю.Цэдэнбал шагналыг гардуулан өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%