ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Мал хулгайлах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах тухай гурвалсан гэрээ байгууллаа.

2021-10-25

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Цагдаагийн газраас аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа мах боловсруулах үйлдвэр, компани, үйлчилгээний газар, худалдаа эрхлэгчидтэй Мал хулгайлах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах тухай гурвалсан гэрээ байгууллаа.
Гэрээний зорилго нь Монгол Улсын “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон, “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийг хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах, орчин үеийн техник, технологийн ололтыг нэвтрүүлж, цахимжуулах, гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэх шалтгаан нөхцөлийг арилгахад төрийн болон төрийн бус байгууллага иргэдийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршиж байгаа юм.
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%