ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙ, МОНГОЛЫН БАГШ НАРЫН БАЯРТ ЗОРИУЛСАН “БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН ШИНЭЧЛЭЛ” төсөл СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХУРАЛ БОЛЛОО

2021-10-27

Увс аймгийн ЕБС-иуд нийт 178 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлнэ. Дэлхийн банкны дэмжлэгээр “Боловсролын чанарын шинэчлэл” төслийг БСШУСЯ-аас аймаг бүрт хэрэгжүүлж байна. Төслийн гуравдугаар шатны "Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр"-ийн хүрээнд 21 аймгийн сургуулиудад төсөлд тэтгэлэгт олгож буй. Цар тахлын нөхцөл байдалд бага боловсролын сургалтыг чанартай, хүртээмжтэй хүргэхэд чиглэсэн төслүүд дэмжлэг авсан байна. Орчин цагийн боловсролын салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэж буй энэ өдөр Увс аймгийн 27 сургуульд нийт 178 сая төгрөгийн төслийн дэмжлэг гардан авлаа. Бага боловсролын чанарыг дээшлүүлэх хүрээнд бага ангийн сурагчдын математик, байгалийн ухааны сургалтын хэрэглэгдэхүүн, эх хэлний сургалтын номоор хангах, шинэлэг арга нэвтрүүлэх, багш нарыг сургах, бага боловсролын үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор сургууль бүрийг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%