ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА

2021-11-19

Өнөөдөр /2021.11.19/ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хурал хуралдлаа. Хурлаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны “Хуралдаан зарлах тухай” 72 дугаар тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Төрийн дээд шагналд тодорхойлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт уламжлах зэрэг 2 асуудал хэлэлцлээ.

Тухайлбал: Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны “Хуралдаан зарлах тухай” тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж, “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5 дугаар хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Ховд хот, Нутгийн удирдлагын ордонд хуралдуулж” гэснийг “2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хуралдуулж, хуралдаанд хэлэлцэх асуудалд “Аймгийн газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай илтгэл”-ийг тогтоолд нэмэлт өөрчлөлтөөр оруулж, хуралдаанд хэлэлцүүлэхээр тогтоолын төсөл баталлаа.  

Аймгийн ИТХ-ын 5 дугаар хуралдаанаар аймгийн ИТХ-ын 2021 оны үйл ажиллагааны тайлан илтгэл, Ховд аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, 2022 оны зорилтын тухай илтгэл, аймгийн онцгой комиссын 2020-2021 онд хэрэгжүүлсэн ажлын тайлан, мэдээлэл, аймгийн 2020 оны төсвийн гүйцэтгэл, 2021 оны батлагдсан төсвийн хэрэгжилтийн урьдчилсан дүн, аймгийн 2022 оны төсвийн төслийн тухай илтгэл, аймгийн 2022 оны төсвийн төсөлд болон төсвийн үр ашгийг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх талаар аймгийн Аудитын газраас өгөх саналын тухай илтгэл, аймгийн Газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөний биелэлт, 2022 оны төлөвлөгөөний тухай илтгэл, “Аймгийн газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай илтгэл зэрэг 7 асуудал хэлэлцэнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%