ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“ХАЙР ДҮҮРЭН АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ ТАНААС ЭХЭЛНЭ” АРГА ХЭМЖЭЭ ТАРИАЛАН СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2021-11-22

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ЗДТГ, Баруун бүс нутгийн хөгжлийг дэмжих Сайн тус төв ТББ хамтран эрэгтэйчүүдийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ тодорхойлохоор “Эрэгтэйчүүдийн манлайлал, оролцоо” форумыг энэ оны 10 сард Дэлхийн банк, Жендэрийн үндэсний хороо, Олон улсын эрхзүйн байгууллага, Бор аварга сан, иргэний нийгмийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгуулсан.
Дээрх арга хэмжээ нь улсын хэмжээнд эрэгтэйчүүдийн өмнө тулгарч буй олон тооны асуудлуудын талаар авч хэрэгжүүлсэн жишиг арга хэмжээ, сайн туршлага болж үнэлэгдсэн.
Жендэрийн үндэсний хороо, Дэлхийн банк зэрэг байгууллагуудын хийсэн судалгаагаар эрэгтэйчүүдийн эрүүл мэндээ хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлага, дадал, оролцоо нь эмэгтэйчүүдээс доогуур байна гэсэн үр гарсан. Мөн МУ-ын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 9,7 жил байдаг бол Увс аймгийн хэмжээнд дээрх үзүүлэлт 8,8 жил буюу улсын дунджаас 1 жилээр догуур байна. Эрэгтэйчүүдийн нийт нас баралтын 83 хувь нь өвчлөлөөс шалтгаалсан байгаагаас харахад эрэгтэйчүүдээ эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулах, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна.
Иймд дээрх үйл ажиллагааны үргэлжлэл болгон эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, жендэрийн асуудалд анхаарах, эрэгтэйчүүдийн гэр бүл дэх манлайллыг дээшлүүлэх зорилгоор аймгийн ИТХ, Тариалан сумын ЗДТГ, Сайн тус ТББ хамтран гэр бүлийн харилцааны сэтгэл зүйн болон эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл, сургалт, сурталчилгаа, нарийн мэргэжлийн эмч нарын эрүүл мэндийн явуулын үйлчилгээг Тариалан суманд зохион байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%