ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ӨДӨР

2021-12-10

НҮБ-ын Ерөнхий Ассамблей Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалыг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталж, жил бүрийн энэ өдрийг Олон улсын хүний эрхийн өдөр болгон тэмдэглэж ирсэн.

Монгол Улс НҮБ-д элссэний 60 жил, хүний эрхийн үндэсний хараат бус байгууллага үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож байна.

Энэ жилийн хувьд Олон улсын хүний эрхийн өдрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Эрх чөлөө-Тэгш боломж-Эв нэгдэл” уриатайгаар зохион байгуулж байна.

Хүний эрхийг хамгаалах үндэсний бодлогыг шинэчлэх, тогтолцоог бэхжүүлэх, хүний эрхийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, шийдэл, арга замыг тодорхойлох зорилготой “Хүний эрхийн үндэсний форум-2021” форумын хүрээнд

  • Иргэний болон улс төрийн эрх;
  • Эдийн засаг, нийгмийн эрх;
  • Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо;
  • Уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрх гэсэн үндсэн сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулах ба хэлэлцүүлгээс зөвлөмж гарган УИХ болон холбогдох бусад байгууллагад хүргүүлэх юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%