ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ШАТРЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШИГШЭЭ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ЭРХИЙН БИЧГИЙГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

2021-12-20

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Шатар сонирхогчдын “Аймгийн аварга” шалгаруулах тэмцээн энэ сарын 14-ны өдөр улс орон даяар нэгэн зэрэг болж өндөрлөсөн.
 
Тус тэмцээний сумын аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан эрэгтэй 15, эмэгтэй 10 нийт 25 тамирчин аймгийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдсөнөөс эрэгтэй төрөлд К.Өлзийсайхан, эмэгтэй төрөлд Д.Цэрэнлхам нар түрүүлж, Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцох эрх авсныг өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди гардуулан өгч, баяр хүргэн тэмцээндээ амжилттай оролцохыг хүслээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%