ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СУМДЫН АХМАДЫН ХОРООНЫ ДАРГА НАРЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2021-12-21

Аймгийн Ахмадын хорооноос сумдын Ахмадын хорооны дарга нарыг хамруулсан уулзалт, сургалтыг өнөөдөр /2021.12.21/ зохион байгуулж байна.
 
Тус уулзалтад аймгийн Ахмадын хорооноос 2021 онд зохион байгуулсан ажлын үр дүн цаашдын зорилт, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас батлагдсан “Ахмадаа ачилъя” аймгийн дэд хөтөлбөрийн талаар аймгийн Ахмадын хорооны дарга Ч.Дамбадаржаа, Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаарх хуулийн заалтууд болон хөтөлбөр арга хэмжээг хэрэгжүүлэхэд Ахмадын хорооны гүйцэтгэх үүрэг, мэдээллийн сан бүрдүүлэхэд анхаарах асуудал болон Эрүүл мэндийн даатгалаар ахмад настнуудад хөнгөлөлттэй эмээр үйлчлэх тухай зэрэг асуудлуудаар Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн мэргэжилтнүүд мэдээлэл хийж байна.
 
Сургалтад аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн нар оролцож, аймгийн ИТХ-аас батлагдсан хөтөлбөр журам, хийж хэрэгжүүлж буй ажил, аймаг орон нутгаас зохион байгуулж байгаа ажлын талаар танилцууллаа.
 
Энэ үеэр Ховд аймгийн эдийн засаг нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулсан дараах ахмадуудыг аймгийн ИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”, “Ховд аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн Хүндэт медаль”-иар шагнасныг гардуулан өгч баяр хүргэлээ.
 
АЙМГИЙН ИТХ-ЫН “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-ӨӨР
1.П.Дамчаабазар
2.Б.Оюунчимэг
3.Л.Занданбазар
4.С.Бадамхорлоо
5.С.Нямбаяр
 
“ХОВД АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ 90 ЖИЛИЙН ОЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ”-ИАР
1.Ц.Төмөр-Очир
2.П.Бүрэнжаргал
3.С.Бадамхорлоо
4.П.Дамчаабазар
5.З.Баасандорж
6.Б.Оюунчимэг
7.Б.Одхүү
8.М.Цэндсүрэн
9.В.Цогтоо
10.Г.Бямбаа
11.А.Цагаач
12.С.Аюуш
13.А.Ховдабай
14.Л.Занданбазар
15.Д.Сувдаа
16.С.Нямбаяр
17.Х.Баяраа
18.А.Шайзан
19.М.Ядамсүрэн
20.Ц.Идэш
 
“МОНГОЛЫН АХМАДЫН ХОЛБООНЫ ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ЭЭР
1.Д.Сувдаа

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%