ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

МОНГОЛ УЛСЫН ХОЁРДУГААР ҮНДСЭН ХУУЛЬ

2022-01-03

Монгол Улсын хоёрдугаар Үндсэн хуулийг 1940 оны зургаадугаар сарын 30-ны өдөр Улсын VIII Их Хурлаар баталсан.
Хоёрдугаар Үндсэн хууль нь “Нийгмийн байгуулалт; Улсын байгуулалт; Улсын Их Хурал, Бага Хурал ба Бага Хурлын Тэргүүлэгчид; Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын зөвлөл; Улсын орон нутгийн засаг захиргааны эрхийг барих байгууллагууд нь; Шүүх ба прокурорын газар; Бүгд Найрамдах Монгол Ард Улсын орлого, зарлага; Бүгд Найрамдах Монгол Ард Улсын сонгуулийн журам; Ард иргэний үндсэн эрх ба үүргүүд; Сүлд тэмдэг, туг, нийслэл; Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Үндсэн хуулийг өөрчлөх журам;” гэсэн 12 бүлэг, 95 зүйлтэй.
Үндсэн хуулийн арвангуравдугаар зүйлд “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засгийн дээд эрхийг барих газар нь Улсын Их Хурал болно.” гэж заасан байдаг. 1940 оны БНМАУ-ын Үндсэн хуульд 7 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан гэж судлаачид үздэг. Үүнд, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын 24 дүгээр Бага Хурлаас гаргасан тогтоолоор (1941.02.14) БНМАУ-ын Үндсэн хуулийн 11 дүгээр зүйлд оруулсан өөрчлөлт нь “БНМАУ нь Төв, Хэнтий, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Архангай, Говь-Алтай, Завхан, Ховд, Баян-Өлгий, Хөвсгөл, Булган, Увс, Сэлэнгэ аймгууд ба Улаанбаатар хотоор бүрдэл болгож тогтооно” хэмээн заажээ. Мөн, уг хуульд хүний эрх, эрх чөлөөний асуудлыг түлхүү тусгасанаар ач холбогдолтой болсон. Тухайлбал, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын албан хаагчдын өдрийн ажлын хэмжээг найман цагаар хязгаарлах, иргэд нь үнэ төлбөргүйгээр сурах, тэтгэвэр тэтгэмж авах, эмэгтэйчүүд нь аж ахуй, улсын ба соёл, боловсрол, улс төр, олон нийтийн бүхий л төрлийн ажил хэрэгт эрэгтэй хүний нэгэн адил тэгш эрхийг эдлэх, нутаг дэвсгэр дотор өөрийн биеэр чөлөөтэйгөөр шилжин явах ба оршин суух газраа шилэн сонгох эрхтэй хэмээн тусгасан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%