ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“МОНГОЛ ОРНЫ ХӨДӨӨГИЙН ИРГЭДИЙН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ ЧАДАМЖ БОЛОН ЭРСДЭЛИЙН МЕНЕЖМЕНТИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ” ТӨСЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

2022-01-28

Өнөөдөр /2022.01.28/ аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслийн Ховд аймгийн орон нутгийн зохицуулагч Д.Дарьханд, Н.Оюунчимэг нартай уулзаж, 2022 онд хамтран ажиллахаар ярилцаж санал солилцов.
 
Тус уулзалтаар аймгийн ИТХ-аас зохион байгуулж байгаа арга хэмжээнүүд болон ГХУСАЗСЗ-ийн дэргэдэх Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлтэй хамтран хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааны ажлуудыг үе шаттай зохион байгуулж хамтран ажиллахаар болов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%