ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ 40.5 ХУВИАР БУУРЧЭЭ

2022-02-11

Ховд аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэдэх хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн хурал хуралдлаа. Хурлаар өнгөрсөн 2021 онд хийж хэрэгжүүлсэн ажил, 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ. Тухайлбал, гишүүн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулсаны үр дүнд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралт  өмнөх жилтэй харьцуулахад 40.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор тус зөвлөл нь өнгөрөгч 2021 оныг “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах жил” болгон зарлаж, 3 бүлэгт 27 ажил хийж хэрэгжүүлжээ. Гишүүн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулсанаар өмнөх жилтэй харьцуулахад энэ төрлийн гэмт хэргийн гаралт 40.5 хувиар буурсан үзүүлэлттэй байгааг албаныхан тодотгож байна. Тухайлбал, Тус зөвлөлөөс Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн сүүлийн 10 жилийн судалгааг гаргажээ. 2011 онд тус төрлийн гэмт хэрэг 3 бүртгэгдэж байсан бол 2021 онд 22 бүртгэгдэж өссөн үзүүлэлт гарчээ. Энэ нь 2017 оноос хойш экологийн цагдаагийн алба байгуулагдсантай холбоотойгоор энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт жилээс жилд нэмэгдэж байгааг албаныхан онцоллоо. 

Цаашид нөлөөллийн арга хэмжээнүүдийг илүү өргөн хүрээтэйгээр зохион байгуулж, салбар хоорондын ажлын уялдааг илүү сайжруулах замаар гэмт хэрэг зөрчлийг бууруулах, иргэдийг соён гэгээрүүлэх ажлыг түлхүү хийх шаардлагатай гэж үзэж байна. Мөн энэ үеэр хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн гишүүн байгууллагуудын саналыг авч урьдчилсан байдлаар энэ онд 4 бүлэгт 22 ажил хийхээр төлөвлөлөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%