ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨРИЙН АЛБАНЫ ШИНЭТГЭЛ-ТӨРИЙН БҮТЭЭМЖ СУРГАЛТАД ХОВД АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУД ОРОЛЦОЖ БАЙНА

2022-02-27

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны шинэтгэлийн үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор “Төрийн албаны шинэтгэл-Төрийн бүтээмж” сэдэвт сургалт, зөвлөгөөнийг өнөөдөр /2022.02.27/ Ховд аймагт зохион байгуулж байна.
Сургалт, зөвлөгөөний үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав болон Ховд аймгийн 17 сумын төрийн байгууллагын 250 гаруй удирдах ажилтан, төрийн албан хаагчид оролцлоо.
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Төрийн албаны зөвлөл, аймгийн ИТХ, ЗДТГ-аас хамтран зохион байгуулж буй энэхүү сургалт цаг үеэ олсон чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна. Учир нь орон нутгийн төрийн албан хаагчид төрийн албаны үнэт зүйл, ёс зүйн үндэс, манлайлах чадварын талаар шинэ мэдлэг, мэдээлэлтэй болох, цаашдын үйл ажиллагаандаа тусган нэвтрүүлэх боломж бүрдэнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%