ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛАГЧДЫГ ХҮЛЭЭЖ АВЧ УУЛЗАН САНАЛ СОЛИЛЦЛОО.

2022-03-17

Баруун бүсийн хүүхдийн эрхийн “Хууль зүйн хороо”-ны сургалт Ховд аймаг зохион байгуулагдсан. Тус сургалтыг ахлан зохион байгуулж яваа Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын суурин төлөөлөгч Стивен Кент, тус төслийн зохицуулагч Н.Одонтуяа, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-ын Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Н.Өлзийхутаг нарыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди хүлээн авч уулзсан юм.

Уулзалтаар Гэр бүлийг дэмжих үйлчилгээ зайлшгүй шаардлагатай байгааг онцлоод гэр бүлийг дэмжих төвийг Ховд аймагт бий болгох, байгууллага бүр дэргэдээ эцэг эхийн зөвлөлтэй байх тал дээр анхаарч, идэвхгүй байгаа аж ахуй нэгжүүдээ хамруулах, эрчүүдийнхээ эрүүл мэнд, боловсролд чиглэсэн ажлуудыг хийх, талаар харилцан санал солилцов.

Цаашид хүүхдийн эрхийг хамгаалах ажилд аймгийн ГХУСАЗСЗ, хүүхдийн өмнө үүрэг хүлээгчид, холбогдох салбарын байгууллагууд уялдаа холбоогоо сайжруулан хамтарч ажиллахаар боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%