ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

УВС БОЛОН ХОВД АЙМГИЙГ ХОЛБОСОН 163.3 КМ АВТО ЗАМЫН АЖИЛ ИРЭХ 08-Р САРД ЭХЭЛНЭ

2022-04-04

Монгол Улсын баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төслийн хүрээнд Улаангом-Өлгий сум-Ховд-Мянгад-Жаргалант чиглэлийн 163.3 км авто зам Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баригдахаар боллоо. Дээрх ажлын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яамны ТНБДарга С.Батболд, Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн Газрын тогтвортой дэд бүтцийн хэлстийн захирал Сужата Гупта, Тээвэр хариуцсан ахлах мэргэжилтэн Николас И Дэй Кастели болон төслийн багийнхан энэ сарын 2-3-ны өдрүүдэд орон нутагт ажиллалж авто-зам баригдах трасс, орон нутгийн удирдлагуудын санал болон аймгийн хөгжлийн хэтийн төлөвлөгөөтэй хэрхэн уялдаж байгаа талаар танилцлаа.
АХБ-ны Зүүн Азийн газрын, тогтвортой дэд бүтцийн хэлстийн захирал Сужата Гупта аймгийн удирдлагуудтай уулзах үеэрээ “Замын ажлын хүрээнд Тариалан сум руу 18,5км, Увс аймгийн баруун бүсийн сум дундын төв болох Өмнөговь сум руу 27,5 км замууд тус тус барина. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд байгуулсан Санхүүжилтийн Ерөнхий хэлэлцээр, хэлэлцээр, Засгийн газраас хүлээсэн үүргийн биелэлт, банкнаас тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэн ажиллана” хэмээсэн юм.
Төслийн ажил 2022 оны 08 сард эхлэх бөгөөд Улаангом-Ховд чиглэлийн энэхүү авто-зам Алтай Соёныг тойрог, цаашлаад Ази-Европийг холбосон авто замын коридор үүсгэж байгаагаараа бүс нутгийн хэмжээнд чухал үүрэгтэй юм. Тодруулбал Монгол Улсыг ОХУ-ын Сибирийн тойрог, БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө Засах оронтой авто замаар холбон хил дамнасан тээврийн коридор бий болж, өөрийн орны нутаг дэвсгэрээр олон улсын транзит тээврийг нэвтрүүлэх, Монгол улсын нийгэм, эдийн засаг, дотоодын авто тээврийг эрчимтэй хөгжүүлэх, улмаар хөрш орнуудын дамжин өнгөрөх ачаа, зорчигч тээвэрлэлтийг нэмэгдүүлж, дотоодын худалдаа, зах зээлийг хөгжих боломж нэмэгдэнэ.
Төслийн хүрээнд Тариалан сум руу 18,5 км, баруун бүсийн сум дундын төв болох Өмнөговь сум руу 27,5 км замууд тус тус тавигдахаар зураг төсөв нь батлагдсан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%