Булган аймгийн урд бүсийн 8 сумын "ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД"-ын уулзалт, урлаг, спортын арга хэмжээ 2022 оны 04 дүгээр сарын 01, 02, 03 ны өдрүүдэд РАШААНТ суманд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тус уулзалт, арга хэмжээний үеэр Булган аймгийн ИТХ-ын дарга Аймгийн Засаг дарга, Орлогч дарга нар 8 сумын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, ажлын албаныхантай уулзалт, зөвлөгөөн зохион байгуулж, цаашид хэрэгжүүлэх бодлого, шийдвэрийн ажлын талаар харилцан санал бодол солилцсон байна.