ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“УВС ӨСВӨРИЙН ПАРЛАМЕНТ” АНХНЫ ГИШҮҮН ЭЛСЭЛТЭЭ ЗАРЛАЖ БАЙНА

2022-04-11

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар 21 аймаг, есөн дүүргийн төлөөлөл 90 хүүхдийг оролцуулсан “Өсвөрийн парламент” хөтөлбөр орон даяар хэрэгжиж байна. Уг хөтөлбөр нь өсвөр үеийнхэнд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль тогтоох, шийдвэр гаргах үйл ажиллагааны талаар ойлголт өгч, тогтвортой хөгжлийн зорилго, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг мэдээллээр дамжуулан шийдвэр гаргах түвшинд өсвөр үеийнхний оролцоог дэмжих зорилготой юм. Аймгийн хэмжээнд хүүхдийн оролцоог дэмжих, өсвөр үеийнхнийг нөлөөллийн үйл ажиллагаанд оролцуулах, хүүхэд хүүхэддээ эерэгээр нөлөөлдөг үйл ажиллагааг дэмжих зорилгоор сум бүрээс 8-11 дүгээр ангийн 1-2 хүүхдийг шалгаруулан Увс аймгийн өсвөрийн парламент хүүхдийн оролцооны байгууллагын гишүүнээр элсүүлэх юм.

Мини парламентын хүрээнд:
👍 Парламентын боловсрол олгох
👍 Байгаль орчин, хүрээлэн буй орчиндоо ээлтэй санаа гарган нөлөөллийн ажил зохион байгуулах
👍 Багаар ажиллах ур чадварт суралцах

Хөтөлбөрийн шалгаруулалт: Увс аймгийн 18 сумын(Улаангом сумаас бусад) 8-11-р ангийн сурагчдын дунд нээлттэй шалгаруулалт хийн явуулна.

Шалгаруулалтад ирүүлэх материал:

👍 Танилцуулга (Асуултыг дор оруулах бөгөөд цахимаар хүлээн авна)
👍 ЭРҮҮЛ АМЬДРАЛ-ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ 250-300 үгтэй эсээ
👍 Хүний эрхийн талаарх миний бодол 2 минутын видео бичлэг (мэргэжлийн түвшинд байх албагүй, гар утсаар бэлтгэж болно)
👍 Шалгаруулалтын сүүлийн хугацаа: 2022 оны 04 сарын12 -нөөс 04 сарын 20 хүртэл UVSUSVURIINPARLIAMENT@gmail.com хаягаар хүлээн авна.
👍Холбогдох утасны дугаар:88568559, 95440415, 80707696

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%