ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ СУМДАД АЖИЛЛАЛАА

2022-04-11

Увс аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Прокурорын газар хамтран гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах хяналт, шалгалт, зөвлөн туслах ажлын хүрээнд Увс аймгийн Өлгий, Өмнөговь, Ховд сумдад 2022 оны 04-р сарын 07-08-ны өдрүүдэд ажиллав.
Уг ажлын хүрээнд Өлгий, Өмнөговь, Ховд сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2021 он, 2022 оны эхний улирлын байдлаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил, хүрсэн үр дүн, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд зориулсан хөрөнгийн зарцуулалт, 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг шалган мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүллээ.
Мөн тухайн сумдын төрийн болон төрийн бус байгууллага, иргэдэд 2021 он, 2022 оны эхний улиралд тухайн сумдын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Авлигын эсрэг хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд сургалт, мэдээлэл хийж, сургалтад оролцогчдыг холбогдох санамж, зөвлөмж, гарын авлага бусад материалуудаар хангаж ажиллалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%