ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“ХОСГҮЙ ҮНЭТ ХОВДЫГ НЭЭЦГЭЭЕ” АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН АНХДУГААР ЧУУЛГАН ХОВД АЙМАГТ БОЛЖ БАЙНА

2022-05-02

Баруун бүсийн тулгуур төв, Ховд аймгийн хэмжээнд тогтвортой, байгальд ээлтэй, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэн аймгийн тулгуур салбарыг бий болгох зорилгоор “Гурван сэнхэр төвтэй таван од” аялал жуулчлалын дэд хөтөлбөрийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлан, хэрэгжүүлэн ажиллаж байна.
Тэгвэл өнөөдөр /2022.05.02/ “ХОСГҮЙ ҮНЭТ ХОВДЫГ НЭЭЦГЭЭЕ” аялал жуулчлалын салбарын анхдугаар чуулган Ховд аймагт зохион байгуулагдаж байна. Чуулганд БОАЖ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, БОАЖЯ-ны ТХБНУГ-ын дарга Д.Батмөнх, Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, БОАЖГ-ын дарга Л.Батбаяр зэрэг аймаг орон нутгийн удирдлагууд, Монголын аялал жуулчлалын холбоо, Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг аялал жуулчлалын салбарын тур оператор, компанийн удирдлагууд, Төсөл хөтөлбөрийн байгууллагын төлөөлөл, Ховд аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаа нөхөрлөл, холбоод, аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн төлөөлөл гэсэн 150 гаруй хүн оролцож байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%