ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАХ САН (WWF)-ИЙН МОНГОЛ ДАХЬ ХӨТӨЛБӨРИЙН ГАЗРЫН УДИРДЛАГУУД ХОВД АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2022-05-19

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын захирал Д.Батболд, Байгаль хамгааллын асуудал хариуцсан захирал Б.Чимэддорж, Алтай Саяны бүсийн салбарын захирал Д.Байгалмаа нарыг аймгийн ИТХ-ын дарга бөгөөд аймгийн ХБОЭГХУСДЗ-ийн дарга Г.Пүрэвганди хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр Дэлхийн байгаль хамгаалах сан, ХБОЭГХУСДЗ хамтран 2021 онд болон 2022 оны эхний хагас жилд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудын талаарх илтгэл мэдээллийг аймгийн ИТХ-ын ОНИХХ-ийн мэргэжилтэн, ХБОЭГХУСДЗ-ийн нарийн бичгийн дарга Г.Бадамсүрэн танилцуулж мэдээлэл хийлээ.
ХБОЭГХУСДЗ-өөс 2022 оныг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах жил болгон зарлаж, энэ талаарх олон талт ажлыг зохион байгуулан хэрэгжүүлэн ажиллаж байгаагаас гадна Хилийн цэргийн 0130 дугаар ангийн харьяалах нутаг дэвсгэрийн 40 орчим хувийг хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчилгүй хилийн НОГООН БҮС болгох зорилгыг дэвшүүлэн ажиллаж байгааг онцоллоо.
Мөн энэ үеэр Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газраас аймгийн БОЭТ-д Хүчилтөрөгчийн 2 ширхэг аппаратыг гардуулан өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%