ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГУУДЫН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛДААН БОЛЛОО.

2022-06-20

 
Рашаант сумын багуудын иргэдийн Нийтийн Хурал 2022 оны 06 дугаар сарын 16 өдөр Соёлын төвийн үзвэрийн заал, Иргэний танхимд тус тус зохион байгуулагдлаа.
 
Багууд тус хуралдаанаар:
 
- БИНХ-ын хуралдааны даргыг сонголоо.
- 2023 онд Орон Нутгийн Хөгжлийн Сангийн хөрөнгөөр хийгдэх төсөл арга хэмжээнд оруулах саналаа эрэмбэлэн санал хурааж баталгаажууллаа.
- БИНХ-ын зөвлөлийг шинэчлэн сонгож баталсан.
 
         ХУРАЛДААНЫ ҮЕЭР:
     Төр төсвийн байгууллагуудаас Эрүүл Мэндийн төв, Ерөнхий боловсролын сургууль, Цагдаагийн байгууллагуудын  2022 оны эхний хагас жилийн тайлангаа сумын нийт иргэдэд тайлагнав.
 
    Зарим төр төсвийн байгууллагуудын үйл ажиллагаа, албан хаагчдын ажил үүрэг хариуцлага, Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар иргэдээс авсан "СЭТГЭЛ ХАНАМЖ"-ын судалгааны дүн мэдээлэлийг танилцуулав.
 
   БИНХ-ын үеэр Булган аймгийн Нийгмийн Даатгалын хэлтэсийн ажлын хэсэг "НЭЭЛТТЭЙ ХААЛГА"-ны өдрийг зохион байгуулан тэтгэвэр, шимтгэлтэй холбоотой асуудлыг газар дээр нь шийдвэрлэн зөвлөгөө өглөө мөн ЭМТ дээр Хөдөлмөр магадлах комиссын эмч нар ажиллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%