ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

23 ДАХЬ МОНГОЛЫН ОЛОН ӨДӨР ТЭМЦЭЭН ХОВД АЙМАГТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2022-08-15

Манай аймаг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаараа “Дугуйтай Ховд" хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Монголын дугуйн холбоо, Ховд аймгийн "Монгол Алтай" дугуйн холбоо хамтран 23 дахь "МОНГОЛЫН ОЛОН ӨДӨР 2022" тэмцээнийг 8 дугаар сарын 6-15-ны өдрүүдэд Ховд аймагт анх удаагаа зохион байгууллаа.
Монголын олон өдрийн уралдаан зөвхөн Ховд аймгийн нутгаар 10 сумаар дамжин 860 км-т зохиогдож, Монголын шилдэг 12 багийн 60 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Энэ удаагийн тэмцээнд Монголын дугуйн спортын Элитүүд, Дэлхийн аварга, Ази тивийн аварга, ОУХМ олон шилдэг тамирчид оролцсон, ширүүн өрсөлдөөнтэй, залуучууддаа үлгэрлэн харуулсан, зохион байгуулалт өндөртэй тэмцээн болсонд талархаж байгаагаа тэмцээнд оролцогчид онцлов.
Тэмцээн:
Ховд хот - Эрдэнэбүрэн сум 110 км
Эрдэнэбүрэн сум – Ховд хот 50 км
Ховд хот – Манхан сум 120 км
Манхан сум – Алтай сум 180 км
Алтай сум – Булган сум 90 км
Булган сум- Алтай сум 170 км
Дарви сум - Зэрэг сум 40 км
Манхан сум – Ховд хот 90 км гэсэн маршрутаар болж, шилдгүүд тодорлоо.
Дугуйчдаа дэмжин хамтран ажилласан Ховдчууддаа болон
Ховд нутгийг зорин ирж тэмцээнд оролцсон нийт дугуйчиддаа баярлалаа. Та бүхнийхээ цаашдын уралдаан, тэмцээнд амжилт хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%