ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨР, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЖ БАЙНА

2022-09-09

Өнөөдөр /2022.09.08/ Дархан сумын ИТХ-ын дарга Я.Бат-Очир болон Засаг даргын тамгын газрын дарга Б.Батзул нар НҮБ-ийн Шилжилт хөдөлгөөний байгууллагын Үндэсний төслийн менежер Ю.Оюунхишиг, Төслийн зөвлөх Д.Ариунзул нартай уулзаж, санал солилцлоо.
Хотоос хөдөө рүү чиглэсэн буцах шилжилт хөдөлгөөнийг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага бодлогын түвшинд дэмжиж ажилладаг ба 2022 оны 6-р сард буцах шилжилт хөдөлгөөний хэлэлцүүлгийг НҮБ-ийн Шилжилт хөдөлгөөний байгууллага, Засгийн газрын хэрэг эрхлэх газартай хамтран зохион байгуулсан. Тус хэлэлцүүлгээс аймаг орон нутгийн бодлогод шилжилт хөдөлгөөний асуудлыг тусгах чиглэлээр энгийн ойлгомжтой гарын авлага болон бусад саналуудыг гаргасан юм. Энэ хүрээнд:
1. Сумын жилийн болон дунд хугацааны бодлогод шилжилт хөдөлгөөнийг тусгах,
2. Тус чиглэлээр боловсруулж байгаа бодлогын гарын авлагын бүтцийн талаар санал авах,
3. Шилжилт хөдөлгөөний чиглэлээр цаашид хэрэгжүүлж болох төсөл хөтөлбөрүүдийн талаар ярилцлаа.
Мөн Үндэсний түвшинд шилжилт хөдөлгөөний хэлэлцүүлгийг 11 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%