ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр

2022-09-07

Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг хүндэтгэн өнгөрүүлэх тухай Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын даргын 2022 оны 08 дугаар сарын 24-ний 10 тоот захирамжийн дагуу Дундговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Дундговь аймгийн С.Буяннэмэхийн нэрэмжит төв номын сан, Сайнцагаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран хэлмэгдэгсдийн ар гэр, Сайнцагаан сумын төрийн албан хаагчдад хэлмэгдэгсдийн түүхэн амьдрал, хэлмэгдлийн хор уршгийн талаар мэдээлэл, сургалт зохион байгуулж 5-р багийн иргэн Л.Наранцэцэг мэдээлэл хийлээ.
 
"УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ" аймгийн хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн С.Цэнгэлмаа, ЭДЦС-ын түүх, нийгмийн ухааны багш н.Мөнхжаргал нар хууль эрх зүйн сургалтыг зохион байгууллаа.
 
Уг арга хэмжээнд Дундговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Ш.Энхсүх оролцон ярилцлага, уулзалт зохион байгууллаа.
 
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%