Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэх 27 дахь өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөөний дагуу “Монголд өрнөсөн улс төрийн хэлмэгдүүлэлт: Дүгнэлт, сургамж” сэдвээр Наран сумын ЕБС-ын ахлах, дунд ангийн сурагчдад сургалт зохион байгууллаа. Мөн сурагчдын дунд ХАНЫН СОНИНГИЙН уралдаан зарлаж 1, 2, 3-р байр шалгаруулан ДУРСАМЖ, үнэ бүхий зүйлээр шагнаж дурсгав.
1-р байр 6а ангийн Т.Цэвэлсүрэн ахлагчтай баг хамт олон
2-р байр 8а ангийн С.Норжлхам ахлагчтай баг хамт олон
3-р байр 6а ангийн О.Баярсайхан ахлагчтай баг хамт олон тус тус шалгарсан.