ИТХ-ЫН ДАРГА Д.ХОСБАЯРААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ СУМАНД АЖИЛЛАЛАА.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн нь сумын Засаг даргын тайлан болон төсөвт байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа. Тодруулбал:
Наран сумын ЕБС 35 багш ажилчидтай бөгөөд, 10 бүлэгт 287 хүүхэд суралцаж байна. ЕБС-ийн бүтээн байгуулалтын хувьд 2021 онд 50 ортой хүүхдийн дотуур байрыг ашиглалтанд оруулсан бөгөөд 2022 онд бага оврын цэвэрлэх байгууламжийг ашиглалтанд оруулсан байна.
Байгалийн үзэсгэлэнт газар болох Өлзийт булагыг хашаажуулах ажлыг яаралтай хийх, ОНӨААТҮГазрын ажлыг эрчимжүүлэх, нэгдсэн халаалтын асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх гэсэн үүрэг чиглэлийг өгч ажиллав. Мөн сумын иргэдтэй уулзаж санал хүсэлтийг сонслоо.
Наран сумын онцлох ажил:
1.Сайн хашаа төсөл 26 өрхийг Eвро хашаагаар хашаажуулсан.
2.EБС нь Улаанбаатар хотын Наран сургуулиас 1 ангийн сурагчдын ширээ сандалыг авч нийлүүлсэн.
3.Улсын төсвийн хөрөнгөөр Сургуулийн хичээлийн байрны цэвэрлэх байгууламжийг 467980.000 төгрөгөөр шийдүүлсэн.
4.Химийн кабинeтийг үзүүлэн таниулах материалаар тохижуулсан.
Төрийн байгууллагуудад тулгамдаж буй асуудал:
1.Хүүхдийн цэцэрлэг - Гал тогооны тоног төхөөрөмж, багш хөгжлийн төв
2.EБСургууль -хичээлийн байрны гадна дулаалга, спорт заал их засвар
3.ЭМТөв -Автомашин парк шинэчлэл, хүний нөөц асуудал , хуучин ЭМТ барилга их засвар
4.Соёлын төв дээврийн хучилт янзлуулах.
5.ЗДТГазар контор байрны асуудал шийдвэрлүүлэх гэсэн санал асуудлыг тавьж байна.