ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2 дугаар хуралдаан

2022-09-29

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2 дугаар хуралдаан 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 09-00 цагт  ЗДТГ-ын  "ИРГЭНИЙ ТАНХИМ"-Д  хуралдлаа. 

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ: 

  1. “Молцог илч” ОНӨААТҮГ нь ундны усны болон хог хаягдлын үнэ тарифыг батлуулах.

                 /Т.Дэлгэрцогт-“Молцог илч” ОНӨААТҮГ-ын дарга/

  1. Сумын хэмжээнд 2023 онд иргэдэд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил зориулалтыг тогтоох.

                /Ү.Отгончимэг-Газрын даамал/

  1. Сумын 2003 онд УИХ-аар батлагдсан Газарзүйн нэрсийг шинээр тодотгон тогтоосон нэрсийг хэлэлцүүлэх, батлуулах.

                 /Төслийн багийн ахлагч, зөвлөх инженер Д.Оюунчимэг/

 ШИЙДВЭРЛЭСЭН: 

       1. "Молцог илч" ОНӨААТҮГ-ын үйлчилгээний "Үнэ тариф тогтоох тухай" тогтоолын төслийг уншиж танилцуулав. Төлөөлөгч нарын 100 %-ийн саналаар тогтоолын төслийг  батлав.

        2. Сумын хэмжээнд 2023 онд иргэдэд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил зориулалтыг хэлэлцэж тогтоолын төслийг уншиж танилцуулав. Төлөөлөгч нарын 100%-ийн саналаар тогтоолын төслийг батлав.

        3.Сумын 2003 онд УИХ-аар батлагдсан Газарзүйн нэрсийг шинээр тодотгон тогтоосон нэрсийг хэлэлцүүлэн Тогтоолын төслийг уншиж танилцуулав. Төлөөлөгч нарын 100%-ийн саналаар тогтоолын төслийг батлав. 

         

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%