Сумын ГХУССЗөвлөлөөс сум орон нутагт болон хүүхдийн амьдарч, сурч хөгжих орчинд гэмт хэргийн гаралт байгаа эсэх шалтгаан нөхцлийг тогтоох зорилгоор ЕБС-ын ахлах болон дунд ангийн сурагчдын дунд "ГЭМТ ХЭРЭГ ГЭР БҮЛ, СУРГУУЛИЙН ОРЧИНД СЭДЭВТ" эссэ болон гар зургийн уралдааныг 2022 оны 09 сарын 22-ны өдрөөс 2022 оны 09 сарын 28-ны хооронд зохион байгуулсан. Уг уралдаанд нийт 7-р ангиас эссэ бичлэг-10, гар зураг-11, 6-р ангиас эссэ-6, гар зураг-7, тус тус оролцсон. Үүнээс:
Эссэ бичлэг: 1-р байр 7а ангийн сурагч М.Болорчимэг
2-р байр 7а ангийн сурагч Г.Мөнхтуяа
3-р байр 6а ангийн сурагч Б.Хонгорзул
Гар зураг: 1-р байр 6а ангийн сурагч Т.Цэвэлсүрэн
2-р байр 6а ангийн сурагч Б.Нандинчимэг
3-р байр 6а ангийн сурагч Б.Хонгорзул тус тус байр эзлэж ИТХ-ын даргын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.