ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙГ БУУРУУЛАХ ЗОРИЛГООР “ӨӨРИЙГӨӨ СОНСЪЁ” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

2022-10-20

Дархан сумын ГХУСАЗСЗ-өөс Дархан сумын хэмжээнд үйлдэгдэж буй гэр бүлийн хүчирхийллийг бууруулах зорилгоор “ӨӨРИЙГӨӨ СОНСЪЁ” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа ба өнөөдөр уг төслийн нээлтийн үйл ажиллагаа Хүүхэд хөгжлийн ордонд боллоо.

Уг төслийн хүрээнд Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн зан үйлд нөлөөлөх сайн дурын сургалтыг тогтмолжуулах, Хүчирхийлэл үйлдэгч иргэдийг бүртгэлжүүлэх, ГБХ-ийн давтамжийг бууруулах зорилготой юм.

Нээлтийн үйл ажиллагаанд ДУА-ийн ИТХ-ын дарга С.Насанбат, Прокурорын газрын Ерөнхий Прокурор, Хууль цаазын шадар зөвлөх Т.Ууганбаатар, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ганзориг, ГБХЗХГ-ын дарга А.Амгалан, БСУГ-ын дарга С.Галбадрах оролцож, "Өөрийгөө сонсоё" төслийг дэмжиж, хамтын уялдаа холбоотой ажиллахаа илэрхийллээ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж болзошгүй иргэдийн зан үйлийг өөрчлөх, нөлөөлөх сургалт нь:

- Сэдэл төрүүлэх ,эрх зүйн мэдлэгийг гүнзгийрүүлэх ,

- Ухамсар: Хандлагад нөлөөлөх,өөрчлөлтөд тус, саад болдог хүчин зүйлс,

- Ур чадвар дээшлүүлэх, эрх мэдэл, жендэрийн тухай ойлголтоо цэгцлэх,

- Үйл хэрэг-Зан үйлээ өөрчлөх ,

- Бататгах: Өөрчлөлтийг тогтворжуулах гэсэн 5 модиулаар явагдана.

Уг төсөлд Аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, ГБХЗХГ, ХЭҮТ-ийн Дархан дахь салбар, Соёх-Эрэн НҮТББ хамтран ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%