Тус сумыг улсын чанартай хэвтээ тэнхлэгийн төв зам дамжин өнгөрдөг учраас хоол үйлдэвлэлийн үйлчилгээ түлхүү хөгжиж 30 гаруй цэг үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс сумын бодлогоор тогоочийн мэргэжил олгох 14 хоногийн сургалтыг "Дарь овооны эзэд" ТББ-ын мэргэжлийн багш Ч. Тунгалагтай хамтран сумын иргэний танхимд зохион байгууллаа. Нийт 22 иргэн хамрагдаж амжилттай төгслөө.