ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Биологийн Олон Янз Байдлыг Хамгаалах, Уур Амьсгалын Өөрчлөлтөд Дасан Зохицох төсөл" манай аймагт хэрэгжиж байна.

2022-10-31

Монгол Улсын засгийн газар, ХБНГУ-ын засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн Босголт Зээлийн банкны (KfW bank) хөрөнгө оруулалтаар БОАЖЯ-аар хэрэгжиж буй "Биологийн Олон Янз Байдлыг Хамгаалах, Уур Амьсгалын Өөрчлөлтөд Дасан Зохицох төсөл" манай аймагт хэрэгжиж байна.
Төслийн Зөвлөх багийн Техникийн Ахлах Зөвлөх Др. Бэрнд Штэйнаур тэргүүтэй KFW төслийн багийн төлөөллийг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар:
✔Төслийн үйл ажиллагааны явц
✔Хийгдэж буй хөрөнгө оруулалтууд
✔Баруун бүсийн Сургалт, Судалгаа, Мэдээллийн төвтэй холбоотой явцын мэдээлэл
✔Цаашдын ашиглалт, үйлчилгээний зардлын менежментийн талаар болон
✔ТХГН-ийн орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих талаар санал мэдээлэл солилцлоо.
Цаашид аймаг, орон нутгийн бодлого шийдвэрт тулгуурлан уялдаа холбоотой байж, төсөл хэрэгжих хугацаанд үр дүнтэй хамтарч ажиллана.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%