ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИНД ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ: ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ” СУРГАЛТАД

2022-11-23

Улс төрийн намууд жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж буй туршлагаасаа хуваалцах, цаашид бодлогын түвшинд анхаарах асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилготой “Улс төрийн намын Оролцоо, манлайлал” Үндэсний форум боллоо. 

Форумд аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат болон эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцлоо. 

Тус форумыг “КОЙКА” ОУ-ын байгууллагын санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан бөгөөд “КОЙКА” ОУ-ын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын орлогч дарга Кан Жунрёо "Монгол эмэгтэйчүүдийн улс төрийн шийдвэр гаргах түвшин дахь оролцоог нэмэгдүүлж, эмэгтэйчүүдийн чадамжийг сайжруулан НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтын(SDG) 5-р зорилт ‘Жендэрийн эрх тэгш байдлыг хангах’, 16-р зорилт ‘Энх тайван, шударга ёсыг цогцлоох’-д хувь нэмрээ оруулах зорилготойгоор НҮБХХ-тэй хамтран “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь (21-24 он/6 сая ам.доллар)” төслийг хэрэгжүүлж байгаа билээ.Төслийн уг хяналт-шинжилгээний багынхан нь төслийн хамтрагч талуудтай гүнзгийрүүлсэн ярилцлага хийж төслийн хэрэгжилтийн явцыг шалгаж, өнгөрсөн 4-р сард явуулсан суурь судалгааны үед гаргасан удирдамжид нэмэлт сайжруулалт оруулах зэргээр төслийн хэрэгжилтийн чанар болон үр дүнг сайжруулах зөвлөгөөг үргэлжлүүлэн уг төслийг Жендэрийн тэгш байдлыг хангах сайн жишээ болгох зорилготойгоор бидэнтэй хамтран ажиллах болно.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%