ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

16 настай сурагчдын төлөөлөл иргэний андгай өргөв.

2022-11-26

                  Монгол Улсаа тунхагласны 98-н жилийн ойн энэ өдөрт зориулан  "Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол 2022" арга хэмжээг зохион байгуулав.

    16 нас хүрч иргэний үнэмлэхээ гардан авч байгаа өсвөр үеийнхнийг түүх соёлоо дээдлэсэн, эх оронч үзэлтэй, үүрэг хариуцлагаа ухамсарласан иргэн болон  төлөвшүүлэх зорилготой 2002 оноос эхлэн жил бүр зохион байгуулагдаж ирсэн билээ.

     Энэ онд Монгол Улсад  44331 хүүхэд 16 насанд хүрч, иргэний үнэмлэхээ гардан авч байгаа бол Их-Уул сумын 90 гаруй хүүхэд иргэний үнэмлэхээ гардан авахаар байгаа билээ.

     Үе тэнгийнхнээ  төлөөлж  10 сурагчид  иргэний андгай өргөж . Аливаа ажлыг чин сэтгэлээсээ хийж гүйцэтгэх хандлагыг  өөртөө төлөвшүүлсэн, үүрэг хариуцлагаа ухамсарласан, өрсөлдөх чадвартай,, мэдлэгтэй, орчин үеийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхах бүхий л чадварыг эзэмшсэн  эх оронч хүн болох нь үе тэнгийхэн бидний  чухал үүүрэг хариуцлага юм. Бидний нуруун дээр  сум орон нутгийн цаашлаад улс эх орны минь ирээдүй буйг бид үргэлж  санаж хичээж явах болно.

     Иймд эх оронч үзэлтэй, ёс  заншил, түүх уламжиллаа эрхэмлэн дээдэлдэг, бүтээлч хөдөлмөрч залуу үе байна гэдгээ бид харуулан. Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөн үеийн үед хамгаалан  сахих болно  гэдгээ амлаж байна гэв.

     Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Батсүх андгай өргөхөөр үйл ажиллагаанд оролцож буй сурагчдад цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэж, Монгол улсынхаа хөгжилд дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан, зөв хандлага, ухамсарыг өөртөө болон бусдадаа түгээн дэлгэрүүлсэн эзэмсэн мэргэжилдээ эзэн нь байх эрүүл, чийрэг, монгол улсын иргэд болохыг хүсэн ерөөж иргэний үнэмлэхийг гардуулан өгч баяр хүргэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%