ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"ӨСВӨРИЙН АВРАГЧ - 2022" ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

2022-12-14

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед онцгой байдлын байгууллагаас шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоо, дэмжлэг хамгаас чухал. Иймээс аливаа эрсдэлт нөхцөлд өөрийгөө болон бусдын амь насыг авран хамгаалах анхан шатны мэдлэг, ур чадварыг хүүхэд, өсвөр үеийнхэнд эзэмшүүлэх зорилгоор Ховд аймгийн eрөнхий боловсролын сургуулиудад “Өсвөрийн аврагч бүлэг” байгуулан, тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд гамшиг, осол, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах, тэдний тэсвэр хатуужил, авхаалж самбааг сорих, цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олгох, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор “Өсвөрийн аврагч-2022” тэмцээнийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Онцгой байдлын газраас Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Боловсрол, шинжлэх ухааны газар, ДЗОУБ Ховд дахь орон нутгийн хөтөлбөр, Улаанзагалмайн нийгэмлэг зэрэг байгууллагууд хамтран амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд 12 багийн 100 гаруй сурагч оролцож, анхан шатны тусламж үзүүлэх, хүний амь, эрүүл мэндийг авран хамгаалах, гал унтраах, химийн хордолтын бүсэд ажиллах зэрэг олон төрлөөр өөрсдийн авхаалж самбаа, ур чадвараа шалгаж байна.
“Өсвөрийн аврагч” тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг бөгөөд ийнхүү 7 дахь удаагийн тэмцээн амжилттай болж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%