ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
2023-01-27
Сумдын номын сангуудад шинэ номын хөрөнгө оруулалт хийх зорилгоор Аймгийн ИТХ-аас “Ном хандивлах сайхан” эвент арга хэмжээг 01 сарын 27-ны өдөр Сайнцагаан сумын ИТХ-тай хамтран сумын Засаг даргын тамгын газарт зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Сайнцагаан сумын ИТХ, ЗДТГ болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төвийн ажилтан, албан хаагчид оролцож 500 гаруй ном хандивласан байна. Мөн Сайнцагаан сумын ИТХ-аас 2002 оноос хойш хэвлэгдсэн гарсан “Төрийн мэдээлэл” сэтгүүлийг С.Буяннэмэхийн нэрэмжит төв номын санд хүлээлгэн өглөө. “Ном хандивлах сайхан” аянд идэвхтэй хамрагдсан нийт багш, ажилтан, албан хаагчид та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.