Сумын "ТАРИАЛАНЧДЫН ЗӨВЛӨГӨӨН, СУРГАЛТ - 2023" арга хэмжээ 2023 оны 04-р сарын 26-ны өдөр Иргэний танхимд амжилттай явагдлаа.
Энэ удаагийн зөвлөгөөнд төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, газар тариалан эрхлэгч Аж ахуйн нэгжээс 10 төлөөлөл, газар тариалан эрхлэгч 9 иргэн, төмс хүнсний ногоо тариалагч 8 иргэн оролцлоо. Зөвлөгөөний үеэр аймгийн болон сумын газар тариалангийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын зорилт, чиг хандлагын талаар холбогдох мэргэжилтэнгүүд мэдээлэл хийлээ.
Мөн төмс хүнсний ногооны тариалалт, хаврын тариалалтад баримтлах агро зөвлөмжийг Газар тариалангийн секторын эрхлэгч Д. Хишигсүрэн, эрдэм шинжилгээний ажилтан Д. Насан- Ариун нар өглөө. Газар зохион байгуулалт, кадастр, газар тариалангийн хянан баталгаажуулалт, байгаль орчны талаар мэргэжилтэнгүүд мэдээлэл хийлээ.