Засаг даргын тамгын газар болон Хөдөө аж ахуйн тасаг хамтран 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр малчдын зөвлөгөөнийг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд нийт 150 гаруй малчид оролцсон. Сүхбаатар аймгаас ИТХ-ын төлөөлөгч Ө.Тайвансанаа , ХАА-н газрын дарга Т.Ган-очир, Мал эмнэлгийн үржлийн тасаг Б.Мөнхбаяр нар ирж малчдад мэдээлэл хийсэн. ИТХ-ын ажлын алба болон төлөөлөгч нарын зүгээс нийт 800000 төгрөгний дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан.Мөн сумын ИТХ-ын даргын өргөмжлөлөөр 3-н малчдыг шагнаж урамшуулав.