ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“Ховд аймгийн хог хаягдлын менежмент” хакатон зохион байгуулагдлаа

2023-05-09

Залуучуудын сайн дурын санаачилгаар нийгэм, олон нийт болон хүүхэд, залуусын дунд нөлөөллийн аянг зохион байгуулагдаж байна.
Аяны хүрээнд СӨБ-ын хүүхдийн дунд Хог хаягдал, гарын доорх материал ашиглан бүтээл хийх, ЕБС-ийн сурагчдын дунд “Хог хаягдал ашиглан бүтээл хийх”, хог хаягдлын талаар илтгэлийн уралдаан, олон нийтийн дунд нөлөөллийн челленж, контентуудыг тус тус хийж цахим орчноор хүргэж ажиллаж байна.
Тэгвэл энэ удаа байгууллага, иргэд олон нийт, ахлах ангийн сурагчдын дунд “Ховд аймгийн хог хаягдлын менежмент” хакатон зохион байгуулагдаж, 14 цаг эхний шатанд бүртгүүлснээс 9 баг шийдлээ танилцууллаа.
Шинэ Ховд Жаргалант ОНӨААНҮГ-ын хогийг баялаг болгох,
Жаргалант сумын 14-р цэцэрлэгийн Компост бэлтгэж, хүүхдүүдэд боловсрол олгох,
15-р цэцэрлэгийн хуруун болон товчин зайны хор хөнөөл, тэдгээрийг цуглуулах, хадгалах савыг бий болгох,
Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийн хуучин хувцас авах, худалдаалах цэг бий болгож, хог хаягдлын хэмжээг бууруулах,
БОЭТ-ийн “A smart” багийн гялгар уутны хэрэглээг бууруулах, даавуун торны өдөр, даавуун тортой дэлгүүр зэрэг шилдэг санаагаар тус тус тодорч, тус бүр 500 000 төгрөгөөр шагнагдлаа.
Харин Түүчээ, A SMART, AMIGO, Big leagues багуудын санаануудыг сонсож, тус бүр 100 000 төгрөгөөр шагнаж урамшууллаа.
Залуучуудын шийдэл, шинэ санаачилгыг дэмжин ажилласан аймгийн Засаг Даргын Тамгын газарт талархал илэрхийлье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%