2023-05-12 ИТХ-ын ажлын алба
Булган аймгийн Онцгой Байдлын Газраас гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын туай хууль болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг сурталчлах, хэрэгжилтийг орон нутагт үзэж шалгах зорилгоор Аймгийн Засаг даргын нэрэмжит шалгалтын ажлыг манай суманд зохион байгууллаа. Энэ үеэр сумын онцгой комисс, мэргэжлийн ангийн бэлэн байдал, техник тоног төхөөрөмжийн бүртэл зэргийг үзэж шалгахын зэрэгцээ газар хөдлөлтийн үеийн бэлэн байдлын талаар мэргэжлийн ангийн гишүүд, ЕБС-ийн ахлах бүлгийн сурагчдад сургалт зохион байгууллаа.
Уг шалгалтаар манай сум 90,9%-тай үнэлэгдлээ. Цаашид ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн багаж зэвсэглэмжийг нэмэгдүүлэх, галын аюулгүй байдлыг хангахтай холбоотой үүрэг чиглэлийг өгч ажиллалаа.