ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮДЭЭ УЛААНБУРХАН ӨВЧНӨӨС ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ

2023-06-02

🌐🌐🌐Дэлхий дахинд:
✅2023 оны эхний 4 сард дэлхийн 131 улсад 😷улаанбурханы 62642 тохиолдол бүртгэгдэн цаашид нэмэгдэх хандлагатай байна. Хөрш зэргэлдээ 🇷🇺ОХУ-д 2023 он гарсаар 😷улаанбурханы 762 тохиолдол, 🇨🇳Хятад улсад 159 тохиолдол бүртгэгдээд байна.
Хил залгаа Хиагт хотод 😷улаанбурхан өвчний 5 тохиолдол🔬лабораториор батлагдсан бөгөөд цаашид тохиолдлын тоо нэмэгдэх төлөвтэй байна.
🇲🇳🇲🇳🇲🇳Монгол улсад:
✅Манай улсад хамгийн сүүлд 2015-2016 онд 😷улаанбурханы дэгдэлт гарч нийт 53737 тохиолдол батлагдсанаас 24%-ийг 0-2 насны хүүхдийн өвчлөл, нийт нас баралтын 90,7%-ийг 0-1 насныхан эзэлж байсан байна.
Цар тахлын жилүүдэд Улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакцины 💉1-р тунгаас 40557, 💉2-р тунгаас 69163 хүүхэд 😞хоцорсон нь хүн амын дунд дэгдэлт үүсэх нөхцөл бүрдсэн байгааг илтгэж байна.
🛡 Улаанбурхан өвчнөөс сэргийлэхийн тулд:
2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 👶10 сартайгаас 👧8 насны хүүхдийг 🏨сум, 🏩ӨЭМТ, сургууль, цэцэрлэгээр нэмэлт 💉дархлаажуулалтад хамруулна. Энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтанд өмнө нь 💉товлолын дагуу улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакцин хийлгэсэн, хийлгээгүйг үл харгалзан 👶10 сартайгаас 👧8 насны бүх хүүхэд хамрагдана.
✅Харин сүүлийн нэг сар дотор УГУ болон бусад вакциныг тариулсан бол түр хойшлуулна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%