ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ГОВЬ ГУРВАНСАЙХАН УУЛЫН "ИХ ТАХИЛГАТ ХАЙРХАН"-Ы ТЭНГЭРИЙГ ТАЙХ ЁСЛОЛ ЭНЭ САРЫН 15-НД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2023-06-08

Алтайн нурууны төгсөх ноён оргил Говь гурван сайхан уулын "Их тахилгат" хайрханыг анх 1721 онд тахиж байсан гэдэг. Далайн түвшнээс дээш 2816 метр өндөр, "Их тахилгат" хайрхныг анх тахихдаа монгол зан заншлыг дээдлэн төр шашны ариун үйлийг үйлдэж, 512 бөхийг барилдуулж байсан түүхтэй. Хангардын шинжтэй, сарлагийн сүлдтэй Их хайрхан дээрээс Өмнөговь аймгийн 12 сумын нутаг дэвсгэр ил харагддаг хэмээн ярилцдаг. Зуун зууны буурал түүхтэй Их тахилгат хайрхныг нутгийн зон олон эртнээс уламжлан тахиж ирснийг 2006 онд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр аймгийн тахилгат овоо болгож улмаар 2012 онд МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн тахилгат хайрхан болгосноор 2013 онд Говь гурван сайхан уулын Их тахилгат хайрхны тэнгэрийг тайсан байдаг. Түүнээс хойш төрийн тахилгат хайрхны тэнгэрийг тайх ёслолыг  таван жилд нэг удаа үйлдэх ёслолын дагуу  2018 оны 06 -р сарын 22-ны бэлэгт сайн өдөр төр, шашны ариун үйлийг хослуулан 2 дахь удаагаа тус хайрхны тэнгэрийг тайх ёслолыг үйлдсэн билээ.

Тэгвэл энэ жил 3 дахь удаагаа Говь Гурвансайхан уулын Их тахилгат хайрхны тэнгэрийг тайх төрийн ёслолын арга хэмжээг 6 дугаар сарын 15 -ны өдөр буюу билгийн тооллын шинийн 27-ны хөх луу өдөр зохион байгуулахаар бэлтгэл ханган, ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%