ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БОЭТ-ИЙН НҮДНИЙ КАБИНЕТАД ОНОШИЛГООНЫ ЗӨӨВРИЙН БАГАЖ, ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛЛАА

2023-08-15

МУЗНийгэмлэг нь Австралийн Хүмүүнлэгийн тусламжийн байгууллага, АШУҮИС, "SIGHT FOR ALL" олон улсын байгууллагатай хамтран Өмнөговь аймгийн БОЭТ-ийн нүдний кабинетад Нүдний үзлэг оношилгоо хийх зөөврийн 5 төрлийн багаж хэрэгслийн багц олголоо. Уг багцад нүдний уг дурандах, нүдний даралт хэмжих багажууд болон нэг удаагийн болон дахин ариутган ашиглах боломжтой хошуунууд, мөн 2 төрлийн линз багтаж байна. Эдгээр багажууд нь олдоц ховортойгоос гадна нүдний нарийвчилсан үзлэг, оношилгоог хийх, нүдний дотоод даралтыг хэмжих боломжтой бөгөөд зөөвөрлөн авч явж болдгоороо онцлог юм. Уг багцыг БОЭТ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батцэцэг, Нүдний эмч С.Билгүүн нарт АИТХ-ын дарга бөгөөд УЗХорооны тэргүүн Н.Энхбат, УЗХорооны дарга Л.Энхжаргал нар гардуулан өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%