2023 оны Төсвийн тухай хуульд УИХ 2023-06-16-ны өдөр тодотгол хийсээн бөгөөд аймгийн ИТХ-ын хуралдаан 08 сарын 04-нд хуралдаж Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2023 оны төсөвт тодотгол хийсэн. Энэ онд хэрэгжиж эхэлсэн хууль эрх зүйн акт, Засгийн газрын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг ханган, Төрийн албан хаагчдын цалингийн өөрчлөлттэй холбогдуулан сумын ИТХ-ын ээлжит бус хуралдаан болж 2023 оны төсвийн тодотгол хэлэлцэн баталлаа. Мөн 2023 онд ОНХС-аас хэрэгжих төсөл арга хэмжээ, ажлын явцын мэдээ, 2024 он онд болох сумын 40 жилийн ойн бэлтгэл ажил, сумын цэвэр усны шугамын засвар, Найрамдал хорооллын дулааны шугамын ажил, гэрэлтүүлгийн засвар, сумын төвийн авто машины замын засвар гэх зэрэг суманд ойрын үед тулгамдаад байгаа нэлээд олон асуудлын талаар төлөөлөгчид санал бодлоо солилцлоо.