Рашаант сумын ЕБС, СӨББ- 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн хонхны дуу цангинаж эрдмийн баярын нээлтээ хийлээ.
Тус арга хэмжээний нээлтэнд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэ оролцон мэндчилгээ дэвшүүлж сурагчиддаа эрдмийн их аянд нь амжилт хүсч үг хэллээ.
Тус сумын бүрэн дэнд сургуульд энэ хичээлийн жилд 800 гаруй хүүхэд суралцахаар байгаа бөгөөд нэгдүгээр ангийн хоёр бүлэг 60 гаруй хүүхэд элсэн орсон байна. Мөн танхимын сургалтаас гадна хүүхдийн сэтгэхүй, авьяас, ур чадварыг хөгжүүлэх зорилгоор секц дугуйлан ажиллуулах юм.
Ирээдүй цэцэрлэгт 5 бүлэгт 170 бяцхан суралцагчаа хүлээн авлаа.
Эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэгч үе үеийн эрхэм хүмүүн эрдэмтэн багш нартаа, нийт боловсролын байгууллагын ажилтан албан хаагчиддаа, энхрий бяцхан шавь нар, суралцагчиддаа сурлага, урлаг, хөдөлмөрийн их амжилт хүсээд 2023-2024 оны хичээлийн шинэ жил, эрдмийн баярын мэндийг хүргэе